Энэ өдрийн зурхай /2017.03.13/

🕔 2017/03/13 08:47

Энэ өдрийн зурхай /2017.03.13/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 16. Сумъяа гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ хэлхээ холбоо, танилууд цаашдаа ихээхэн ашиг өгнө. Холын хамаатнуудтайгаа харьцаа сайжирна. Юм худалдан авахад таатай сайн. Томоохон зүйл худалдан авбал гэр бүлийнхэн баярлана. Аян замд гарвал амжилттай ашигтай байна. Та хувиа бодсон зан гаргах бололтой. Өөрийн зан аашнаасаа болж үнэт зүйлсийг үнэлэх боломжоо алдана. Төлөвлөсөн зүйлдээ хүрэхэд чинь саад болж байгаа зүйлээс айх хэрэггүй. Шинэ танилтайгаа харилцах харилцаагаа хянаж үз.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр ашигтай холбоо хэлхээгээ сэргээхийг хичээ. Улмаар ажил хэргийн аялалд гарч магадгүй. Өөртөө нэмэлт ажил үүрэг хүлээх эсвэл мөнгөнийхөө зарим хэсгийг ажил хэргээ өргөтгөхөд зарцуулна гэдэгт бэлэн бай. Өнөөдөр хайрын харилцааг дүгнэхэд хоосон дүгнэлт гарах магадлалтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны үйл хөдлөл цаагуураа шаргуу эсэргүүцэлтэй тулгарвал өдрийн турш занганд орсон юм шиг байх болно. Битгий уурла, эс тэгвээс жижигхэн таагүй зүйл айхтар сэтгэл хөдлөлд хүргэж болзошгүй. Азаар энэ үе энэ байнга давтагдахгүй. Сэтгэл хөдлөлтэйгөө байгаад байвал долоо хоног, сараар ч энэ байдлаасаа хагацахгүй гэдгээ ухаж ойлговол зохино.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сарын дундуур шинэ ажилд чинь цөөнгүй өөрчлөлт гарна. Мөнгөний талаар мэдэгдэхүйц амжилт олж, нийгэмд дээгүүр байр суурь эзэлнэ. Энэ нь ялангуяа эрдэмтэд, уран бүтээлчдэд хамаатай. Уран бүтээл эсвэл шинжлэх ухааны үйл хэрэгт шаардлагатай хөрөнгөтэй болох эх үүсвэртэй бол.


АРСЛАН (7/23-8/22)   

Санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Орлого зарлага ээлжлэнэ. Нэг бол та өөр үйл ажиллагаа явуулж өөр салбараас мөнгө олох ажил хийх талаар бодож эхлэ. Та бүх зүйлд хайхрамжгүй хандана. Та мөнгөө юунд зарцуулж байгаагаа сайтар хянах хэрэгтэй шүү. Хоёрдмол, хариуцлагагүй байдлаас зайлсхий. Багын найзуудтайгаа болон амьдралын ханьтай харилцах харьцаагаа хянаж үзэх шаардлага гарна.


ОХИН (8/23-9/22)

Өглөөгүүр та бүх зүйлийн төлөө хариуцлага хүлээж бүгд таныг гадуурхаж байгаа мэт санагдана. Гэвч удахгүй эргэн тойрны хүмүүс тань таныг ашиглаад зогсохгүй, илт дэмждэгийг та ойлгох болно. Энэ асуудлаар нөлөө бүхий нэр хүндтэй танилуудтайгаа эсвэл хамаатнуудтайгаа ярилц. Хэн нэгэн танд гэнэтийн ирээдүйтэй санал тавина.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хувийн ажил хэрэг эрхлэх, эсвэл ямар нэгэн зүйлд суралцах боломж гарна. Хэрвээ хуучин ажилд таны ажил хэрэг тааруу байсан бол түнш эсвэл ажлын байраа солих сайхан боломжийг бүү алд. Номтой нөхөрлөхийг зөвлөе. Хэрэв танд тохиолдлын өр байгаа бол хурдан салахын тулд болж бүтэх бүхнийг хий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, орлогын эх үүсвэр хайх, шинэ зүйл оролдохгүй байхыг зөвлөе. Хэт туйлшрал сөрөг үр дагаврыг авчирдаг. Тавьсан зорилго биелэхгүй, аливаа эхлэл амжилтгүй, нөхөрсөг байдал дайсагналд хүрнэ. Түргэн зан тань хожим харамсахад хүргэнэ.


НУМ (11/22-12/21)

Таны шинэ амьдрал эхэлнэ. Хэрэгцээндээ их мөнгө зарцуулна. Идэвхи санаачлагчтай байж биеэ дайчил. Ажил дээрээ өдөр тутмын үүрэг хариуцлагадаа түүртэнэ. Санхүүгийнхээ хүнд асуудлыг ойр дотны хүнтэйгээ хуваалц. Дотроо хадгалж явсны хэрэггүй. Хайр сэтгэлийн харьцаагаа өөрөө удирд.


МАТАР (12/22-1/19)

Од, гарагсын нөлөөгөөр та амьдралд сайхан эд зүйлс, баяр баясгалан орж ирнэ. Энэ бол өмнө тавилга, гоёл чимэг худалдан авахад тохиромжтой үе. Мөнгө чинь хүрэлцэхгүй байвал ойр дотнынхон, хамаатан садан, анд нөхдөөсөө зайлшгүй шалтгаан хэлж, бэлэг авч болох юм.


ХУМХ (1/20-2/18)

Танд нэг ажил хэрэгч санал ирнэ. Иймээс амралтын өдрүүдэд хүртэл ажил хэрэг таны толгойд эргэлдэнэ. Өнөөдөр таны толгойд орох санаа бодлууд ойрын ирээдүйд ихээхэн ашиг авчирна. Саналуудад хариу өгөх гэж бүү яар. Нөхцөл нь үнэхээр ашигтай эсэхийг сайтар судал.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та маш нарийн мэдрэмжтэй байна. Амжилтад тэмүүлсэн, эрч хүчтэй, ажил хэрэгч өдөр. Энэ өдрийг үр ашигтай өнгөрөөх гэсэн хүмүүсийг азын тэнгэр ивээнэ. Бүтээл туурвилаа дуусгах, гэрээ хэлэлцээр байгуулах, тангараг тавихад цаг хугацаандаа саадгүй бүтнэ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!