ҮЛЭМЖИЙН ЧАНАР "Европын тэмдэглэл" номын цуврал тэмдэглэлүүдээс...

🕔 2017/03/12 14:45
 
 

   ҮЛЭМЖИЙН ЧАНАР  "Европын тэмдэглэл" номын цуврал тэмдэглэлүүдээс...

ҮЛЭМЖИЙН ЧАНАР  "Европын тэмдэглэл" номын цуврал тэмдэглэлүүдээс...


Альпийн нурууны зүүн шувтрах үзүүрт Гостлинг гэдэг жижигхээн уулын тосгон байх. Өвөлдөө бол бүсэлхийгээр татсан цастай, зундаа бол уулын горхи хавцал жалга болгоноор нь саагисан ёстой л сэрүүн сайхан хангайдаа. Би дээшээ бүүр уулыхаа хэцрүү 10км Лассинг гэдэг багт улсаас зааж өгсөн тус улсад цагаачилсан гадаадын иргэдийн амьдрах зочид буудалд амьдарна. Өдрийн гурав хоол, долоон хоног бүр авах хармааны мөнгө, гутал хувцас оо сойз, саван шомпоон, гээд хангалтгүй юм гэж үгүй дээ. Гэвч интэрнэт байхгүй доошоо 10км уруудаж байж Гостлингийн номын сан орж байж интэрнэтийн бараа харна. Хяслантай нь тосгоны номын сан ганцхан 5 дахь өдөр л 4-6 гийн хооронд онгойно.

Намар өвөлдөө ууланд эртээ харанхуй болчихно бараг л 4-5 гээд л бүрэнхий болчихдог болхоор бүрэнхий болхоос өмнө гялс нэтэд орж гэр орон найз нөхдөөсөө ирсэн захиа занааг уншиж уярч хайлж сэтгэлээн засаж, хариу мэндийн хэдэн үгс тогшчихоод л бушуухан буцахын түүс болдогсон. Чеченүүдээс дугуйг нь гуйхаар заримдаа өгөхгүй болхоор шарандаа зам дагаад алхчихна.

Очихдоо ч амархан л даа тувт уруудаад муруй,тахир, махир хавцалын ирмэг өнгийсэн битүү ой дундуур шургасан, заримдаа ч айл амьтаны үүдээр цонхон доогуур өнгөрсөн хуучирч хаягдсан аймшигийн байшингуугын дэргэдүүр өнгийсөн гээд л адал явдалын замыг, хэнээс ямар захиа ирээ бол? аав минь ч яагаа бол ижий минь ч ийгээ бол гэсэн сэтгэлийн мориндоо дөрөөлөөд л өдөрийн гэгээнд хагас цаг гаруйхан л гүйгээд орчихно. Түүн шиг амархан юм гэж үгүй. Заримдаа өдөр болхоор тосгон хооронд давхилдах австриуд өнгөрч зогсоод л доошоо хүргээд өгчихөөр л хязгааргүй ихээр баярладагсан.

Монголиа, Монгол гэж бараг мэдэх ч үгүй сонирхох ч үгүй. бушуухан л зорисон газарт минь хүргэж өгөөд сайхан инээмсэглээд л салахын түүс болно. араггүй л дээ би Сулиндаа очоод хөдөөний өвгөнд Австри гээд ярьвал Ар-Хустай юу л гээд сонсоод байхтай агаар нэг шүүдээ. За тэгээд л би болсон хойно интернэтдээ суучихаад л өрөөстэй номон дунд өлгөөтэй хоцрохгүй хаачихав.

Гетё, Фауст, Шиллер, Муллер гэж номын шил уншсаар яваад л гадаа харанхуй болчихсонуу? би Австрид байна уу ? гаа ч таг мартчихдагсан. Номын сангаас гараад ирэхдээ л дээрээс өнгийсөн хүглийсэн уулс, хүзүүний ороолтыг задартал шуурах хүний нутгийн салхи, тусламжаар ирсэн томдсон гутал, холгосон хөл өгсөх замын махир тахир дээрээ л өөрийн эрхгүй буунадаа. Хоёр цаг гаран шууртал алхаж шогшоод л зочид буудлыхаа үүдээр ороход нуруунд мэдрэгддэг хөлс номын сангийн үүдээр гарахад л мэдрэгддэгсэн. Замых нь голын цагаан зураас бараг л үл мэдрэгдэх тэр харанхуй дундуур бэдчин алхаж байхдаа л би Үлэмжийн чанар төгөлдөр Өнгөө тунамал толь шигээ н хө хө Үзсгэлэнтэй хөөрхөн царайгий чинь хө хө Үзээд үзээд ханашгүй яа ай ай хө гээд л авч өгнө шүүдээ.

Хэд ч эхлэж, дуусаж хаанаас нь дээшээ доошоо яваад байгаа юм бүү мэд, айдас хүйдэс гоморхол ялархал, гэр орноо нутаг усаан санасан сэтгэлээс ч болдогсонуу нүдэнд минь нулимс цийлэгнээд харж болохгүй, цийлсэн нулимсаа шударчихаад л ахиад нэг бадаг эхлэхэд л зам дээр гэгээ татаад ирдэгсэн...тэр тоолонд би алхаагаа шогшоо болгож шогшоогоо ергөө болгож хатирсаар хүн амьтан, айл малын бараагүй эвгүй газрыг дорхоноо л туулаад гүйчихнэ. Түүнээс хойш 6 жил орчимын дараа Бельгид нэг хавраар 2 шөнө дарааллан нойр хүрсэнгүй. Нутаг усаан бодоод л Сулинхээрийн хязгаар, Хатангийхаа бор толгод,

Хамрын хийд Зүүн-Баруун баянгийн говь, Агь-Сүмбэтийн зөрлөг, Аав ижий, Алтан-Од, Жавхаа Шонхлой гээд хэдэн багын найз нараа Банхар, Хойлог, Хээр азаргатай хэдэн адуугаа хүртэл сэрүүнээрээ зүүдлээд сууж байх цаг дор гэнэтхэн утас хангинасан нь нутгийн ах Мөөгийгийн эхнэр Отгоо эгч Равжаа музейн Алтангэрэл гуай 3 цагийн дараа далайн эргийн нэг хотоор дайрч хоноод гарна гэнээ гэсэн хэлийг өгвөө... Бушуухан л ажлыхаа газарын даргад хэллээ...манай дарга ч еврей хүн л дээ. Хэн ирсэн гэж хэлэх учраа олдоггүй...Алтаа ахыг чинь одоо лам ирсэн гэлтэй биш, музейн дарга ирсэн гэлтэй биш...Кройсфадэр /загалмайлсан эцэг/ гээд л тавчихлаа. Миний сум байндаа тусаж эзэн маань миний өмнөөс хөөрөөд л загалмайлсан эцэг гэдэг чинь хамгийн чухал бушуухан яв гэвээ.

Тэгээд Алтаа ахыхаа барааг харж тав гурван үг сольж баясаж суухдаа Тэр Үлэмжийн чанарыг дуулахаар гэрэл татаад байсан тухай их л сэтгэгдэл өндөр асуувал Алтаа ах харин өөдөөс энгийн дээрээ бүүр энгийнээр - Өө тэр чинь Энгийн юмөө гэдэг байгаа...хэ хэ Ингэхэд би бас энгийн юм бичээд л суугаад байгаа юм биш байгаа...?

 

Зос Сэрээнэнгийн Билигсайхан Бельгийн улс Лүйвэн хотын цэцэрлэгийн гудамжнаа

2012-10-26

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!