5 минутанд алжаал тайлах 22 шилдэг арга

🕔 2017/02/07 13:39

5 минутанд алжаал тайлах 22 шилдэг арга

 

Овоорсон их ажил, уулзалтуудад дарагдаж, ямар ч эрч хүчгүй болоод байна уу? Тэгвэл таны бие махбодь амрах цаг болсныг чинь сануулж байгаа хэрэг. Гэхдээ эрч хүчээ сэлгэхийн тулд их хугацаа зарцуулах шаардлагагүй.

Бид таван минутын дотор алжаалаа тайлж, стрессээс салах шилдэг аргуудыг хүргэж байна.

Хоол хүнс ба шингэн зүйл

1.    Аяга ногоон цай уух. Ногоон цайнд агуулагддаг танин хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлу, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Иймээс их ажлын хажуугаар аяга цай уусан байхад алжаал тайлагдана.

2.    Хар шоколад. Энэхүү амттанг тохируулж хэрэглэвэл олон талын ач холбогдолтой. Өдөрт ойролцоогоор 40 гр хар шоколад идвэл бие махбодийн бодисын солилцоо нэмэгдэж, шээсэнд агуулагдах стрессийн кортизол дааврын хэмжээ багасч улмаар сэтгэлзүйн стресс буурдаг болохыг тогтоожээ.

3.    Зөгийн бал нь сэтгэл гутрал болон айдас түгшүүрийг багасгадаг аж.

 

4.    Бохь зажлах нь стрессийг бууруулах хамгийн хялбар арга гэнэ. хэдхэн минут бохь зажлах айдас түгшүүрийг намдааж, кортизол дааврын хэмжээ багасдаг байна.

5.    Шаржигнуур хүнс. Хэрэв та хэт чихэрлэг, давстай зүйл хэрэглэх дургүй бол самар, ногоо зэргийг хэрэглэж болно.

Өөртэйгээ "ажилла”

6.    Бясалгал хийхийн тулд та заавал нарийн дасгалуудыг мэддэг байх албагүй. Тайван, нам гүм газарт очиж цонхоор алсад үзэгдэх уулсыг ширтэн зогсох нь мөн л амралт болдог. Эсвэл тухтай газар олж суугаад, нүдээ анин амьсгалдаа бүх анхаарлаа төвлөрүүл.

7.    Дэр дэрлэ. Дугхийхийн ач холбогдлыг хүн бүхэн мэддэг. Гэвч ажлын байранд нүдний хор гаргах тэр бүр боломжгүй байдаг шүү дээ. Тэгвэл зөөлөн дэр дэрэлж, хэдхэн минут хэвтээд үз.

8.    Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Амьсгалаа хамраараа зөөлөн аваад хэдэн секундын турш барь. Дараа нь 8 секундын турш амаараа гаргана. Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах энгийн дасгал юм. Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвширахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог байна.

9.    Идэвхтэй байдал. Хоёр гарын алгаа хавсарч өөд өөдөөс нь түлх. Шаардлагатай бол энэ үйлдлийг давтан хийсэн ч болно. Булчингийн агшилт нь бие махбодь болоод сэтгэл санааны аль алинд нь эерэгээр нөлөөлдөг гэнэ. Мөн энэ нь хурдан унтахад тустай арга юм.

10. Тоо тоолох. Нэгээс арав хүртэл тоолоод дараа урвуу дарааллаар тоолоод үз. Энэ нь анхаарал төвлөрөхгүй, сэтгэл түгшсэн үед тайвшрах хамгийн энгийн арга юм.

11. Төсөөллөө бүрэн утгаар ашигла. Хэдэн минут сайхан, хөгжилтэй зүйл харж байна гэж төсөөл. Чадахгүй бол сайхан зураг үзэж, дуу сонсох зуураа төсөөлөн бод. Энэхүү жижигхэн тоглоом хэдхэн минутын дотор таны сэтгэл санааг өргөнө.

12. Зүгээр л нүдээ ань. Олны хөлөөс холдож таван минутын турш зүгээр л нүдээ аниад суух нь амралт болдог.

13. Бүх мэдрэмжээ цаасан дээр буулга. Шүлэг бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх, зураг зурах гэх мэт

14. Эвлүүлдэг тоглоом тоглох. Оюуны тоглоом тоглох нь тархийг амрааж, стрессийг бууруулдаг.

Массаж

15. Гарны массаж. Компьютер дээр ажиллаж байгаа үед хамаг ачаалал гарт төвлөрсөн байдаг. Иймээс ядарсан үедээ таван минутын турш гарны массаж хийгээрэй: Энэ зүрхний хэмнэлийг тогтворжуулахад тусална.

16. Хөлний массаж. Жижиг бөмбгөн дээр хөлийн улаараа гишгэж, өнхрүүлэх нь хөлийг амраадаг.

Орчноо өөрчлөх

17. Наранд гарах. Таван минут наранд гарч алхах нь сэтгэл санааг хөнгөрүүлж, стрессийг бууруулдаг аж.

18. Цонхоор ширтэх. Энэ нь хөршөө тагнуулдахын нэр биш шүү. Харин компьютер, зурагтны дэлгэцнээс холдож, нүдээ амраах нэг арга юм.

19. Алхах. Хэрэв та асуудалтай тулгарсан бол алхаад үз. Гэхдээ алхах хэмнэл тань хурдан байх учиртай. Энэ нь нэгдүгээрт шинэ санаа олох, хоёрдугаарт бие махбодийн дасгал болдог. Ер нь бие махбодийн ачаалал нь тархинд эерэгээр нөлөөлж, хэвийн амьдрахад саад болдог түгшүүрийг арилгадаг аж.

Сайхан үнэр

 

20. Сайхан үнэр нь бухимдлыг бууруулдаг үл үзэгдэх "шидтэн” юм. Лаванд, ванил, сарнайн үнэр тайвшруулах үйлчилгээтэй. Тиймээс үнэртэй лаа, тос зэргийг хэрэглэж байгаарай. Зарим хүмүүст шинэхэн чанасан кофены үнэр, жүрж тус болох нь бий.

Хүмүүсийн харилцаа, хөгжөөн наргиа

21. Амралтаа төлөвлөх. Удахгүй болох баяр ёслол, амралтын тухай эерэг бодлууд нь биднийг сэтгэл санааны хямралаас холдуулахад тусалдаг.

22. Хайртай хүмүүстэйгээ хамт байх. Хүнд өдрийн дараа гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр байж, цагийг хамт өнгөрөө. Хэн нэгэн дэргэд чинь байхгүй бол тэжээвэр амьтдаа эрхлүүлээд суусан ч болно. Тэд ч бас танд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чадна.

Б.Саруул 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!