Төрийн албанд орж баяжихыг мөрөөдөгчид олширчээ
"Төрийн албанд орчихвол ч амьдрал аандаа сэргэнэ. Танд таньдаг хүн байна уу. Дүү нь гомдоохгүй шүү. Тендер дээр ажиллаад л арван хувийг нь халаасалчихдаг юм гэнэ лээ. Тиймээс аль болох аймаг нийслэл, сум дүүргийн газрын алба, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, татварын албанд ажилд ормоор байна. Төрийн албаны шалгалтыг аргалах хүн олж өгөөч. Мөнгийг нь өгнө өө” гэх залуучуудтай алхам тутамд тааралдах боллоо. Юуны учир залуучууд төрийн албан хаагч болохын төлөө ийн улайрна вэ. Учир бий болоод л тэр. Үнэндээ ч төрийн албанд толгойгоо шургуулж чадсан хэн хүний амьдрал нүдэн дээр илт сэргээд ирдгийг бид мэднэ.
Хэдхэн
сарын өмнө л эрхэлсэн тодорхой ажилгүй хэмээгээд гудамж метрлэж явсан
нөхөр төрийн албан хаагч болсон даруйд костюм, пиджак, цагаан цамц,
зангиа, гялгар шаахайгаар гангарч, үнэтэй пальто, арьсан цүнхний
эрэлд хатсан дуулддаг. Энэ юу ч биш. Таньдаг нөхрөө танихаа больж,
дуу хоолойныхоо өнгийг өөрчлөн дарга буурьтай харагдах гэж тэрүүхэндээ
жүжиг тавих нь инээдэмтэй. Яам, тамгын газарт газар хэлтсийн даргын
сэнтийг худалдаж авсан нэгэнд барьж буй гар утас болоод дугаар нь
гологдон " I phone 7”, 9911-тэй дугаарыг зээлээр ч болов худалдан авах
шаардлага тулгардаг юм гэнэ лээ.
Бийлэгжүү
нэг нь булан тойроод л хүссэнээ худалдаж авах тул 15 саяар алтан
дугаар худалдаж авах тухай асуудал бол юу ч биш нь мэдээж. Харин халаас
хоосон нөхдөд асуудал хүнд тусч таарна. Тиймээс орон сууцаа барьцаалаад ч
болов томчуудын эгнээд нэгддэг юм гэнэ лээ. Хүүхнүүдийн тухайд брэнд
цүнх, булган шуб, үнэтэй гутал, долоо хоногийн долоон ээлжийн хувцас
гээд бусдын нүднээ тод тусах эдийн жагсаалт хөвөрч өгнө.
Иймэрхүү
байдлаар гаднах өнгө төрхөө өөрчилж чадсан нөхөр өөрийгөө одоо л
жинхнээсээ төрийн албан хаагч боллоо хэмээн үздэг юм гэсэн. Толгой
давсан өндөр тооны ард гарсан нөхөрт өрөө дарах том асуудал тулгарах нь
дамжиггүй. Гэхдээ албан тушаалтай, гарын үсэг зурдаг эрхтэй байхад алзах
юмгүй. Үүний төлөө ажиллаж чадаагүй бол хохь. Боломж бүрийг алдахгүй
байх аргад дөрвөн сарын дотор л суралцчих учраас санаа зовох юмгүй.
..."Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан ааштай ч болоосой” гэдэг шиг л хоёрхон сарын дотор өөрчлөгдөж, юун мэнд ус мэдэх нь байтугай өдгөө танихаа больчихсон. Ганц надтай ч тэгж харьцаад байгаа юм биш. Улсын төсөв ярьж байх үеэр яамныхаа сайдаас давж УИХ-д асуудал оруулан холион бантан гээчийг хутгаж орхисон гээд төсөөл дөө...
Өөр нэг дүрэм нь хашиж буй албан тушаалын онцлогоос хамаарч, эрх ямбыг эдлэх явдал. Гадны томилолт бүрийг эдлэх, ингэхдээ эхнэрээ дагуулбал сүүхээтэй эрийн шинж. Эрээн-Улаан-Үүд байсан ч хамаагүй. Миний нэг танил буй. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр гожийсон амьтан л яамны үүдээр эргэлдэж, сайдын өрөөний хаалгыг хэдэн долоо хоногоор манасны эцэст агентлагийн даргаар томилогдсон юм. Ажил хүлээж авсан даруйд цахилгаан шатанд тааралдахдаа "Ахын дүүгийн ажил нь сайн уу. Сайд өрөөндөө байна уу” гэхчилэн ихэд дотночилно. Ахын амьдрал сараар бус өдрөөс өдөрт сэргэж байгаа нь ч хэн хүнд анзаарагдах болов. Өглөө бүр өөр өөр өнгийн шинэ костюмаар гангарч, өнгө дагасан зангиаг ээлжлэн зүүж, цүнхнээс салахаа болих нь тэр.
Яамныхан
ч жиг жуг хийгээд эхэллээ. "Хүүгээ фитнесийн тусгай сургалтад үнэ
төлбөргүй явуулаад зогсохгүй, багш нь ганцаарчлан ажиллаад зогсохгүй
хүүгийн үйл хөдлөл бүхнийг гэрэл зурагчин нь хальснаа буулгадаг болсон
гэнэ. Өөрөө ч агентлагийнхаа эмч домч нараар илүүлж таалуулан бумба
тавиулж байснаа "Оргил” рашаан сувиллаас ажлаа хийх болсон” гэх
мэтчилэнгийн явган яриа хаа сайгүй тэнүүлчлэх болж.
Ахын
ааш ч "Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан ааштай ч болоосой” гэдэг шиг л
хоёрхон сарын дотор өөрчлөгдөж, юун мэнд ус мэдэх нь байтугай өдгөө
танихаа больчихсон. Ганц надтай ч тэгж харьцаад байгаа юм биш. Улсын
төсөв ярьж байх үеэр яамныхаа сайдаас давж УИХ-д асуудал оруулан холион
бантан гээчийг хутгаж орхисон гээд төсөөл дөө. Дээрх жишээ бол ганцхан
хүний явдал. Өөр яам, тамгын газраар газар хэлтсийн даргаар
томилогдсон нөхдүүд ажлаа мэдэхгүй мэргэжилтнүүдийнхээ аманд ойчих, эс
бөгөөс мэргэшсэн боловсон хүчнүүдийг хэдэн арваар нь халж, оронд нь
төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хөвгүүдийг томилох асуудал цагаандаа
гарах болсон аж.
Албан
тушаал бүрийн цаана арын хаалга,авилга явагдаж байгааг та бид өдөр бүр
харж буй хойно энэ тухай дурдах нь илүүц. Гагцхүү төрийн албан хаагч
хүнлэг, энэрэнгүй, хариуцлагатай байх ёстойг хаа хаана аа бодож явах
ёстой болов уу. ийм байж чадаагүй байж, ахуйгаа өөд татах нь тэнэг хэрэг
бус уу. Буруу идсэн хоол улаан хоолой дээр тээглэдгийг төрийн албан
хаагчид мэддэг болов уу, ер нь.
Эх сурвалж: Монголын мэдээ