“MH17”-гийн сүйрэлд Оросоос гадна хэд хэдэн улс сэжиглэгдэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ажлын хэсэг овоо хараагаа ганц ОХУ дээр тусгаад байвал буруутай этгээдийг хэзээ ч олж чадахгүй” гэж мэдэгдэл хийсэн. Учир нь олон улсын ажлын хэсгийн зарим нэг гишүүд мөрдөн шалгалт дуусаагүй, үргэлжилж байх явцад "Энэ хэрэгт ОХУ-ыг буруутгах эд, мөрийн баримт гарч ирсэн” гэх мэт мэдээлэл хийх явдал өмнө нь нэг бус удаа гарч байсан юм. Мөн есдүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны сайд С.Лавров Онгоцны ослоор амь үрэгдсэн иргэдээс уучлалт гуйхаас татгалзсан билээ. Тэрээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй, сэжигтнүүдийн нэрс ч тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх боломжгүй гэж татгалзсан шалтгаанаа тайлбарласан юм.
Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг "Онгоцыг буудаж унагасан "Бук” зөөгч пуужингийн цогцолборыг осол болохоос өмнөхөн Украин руу аваачсан бөгөөд ослын дараа буцааж татсан баримт олдсон” гэсэн байсан юм. Харин ОХУ-ын БХЯ "Манай зэвсэгт хүчин "Бук” болон өөр ямар ч зөөгч пуужингийн цогцолборыг Украин руу илгээж байгаагүй” хэмээн үгүйсгэжээ.
С.Төгөлдөр
http://news.zindaa.mn/1wlq