ХАР САРНАЙ vs ДИПЛОМАТ
Хас нь Хүннү гүрнээс улбаалан авч ирсэн эртний монголын бэлгэдэл билээ. Манай эрдэмтэн судлаачид хас тэмдгийн талаар цөөнгүй бүтээл туурвиж хас тэмдгийн нэр, дүрслэл бэлгэдэл зүйн талаар бичихдээ хас нь эрч хүч, эд баялаг, мөнх хөх тэнгэрийн оньс, бат бэхийн бэлгэдэл, орчлон ертөнцийн үүслийн бэлгэдэл, арван цагаан буян, сүр жавхлан, аз хийморийн бэлгэдэл, мөнх орших, цэвэр ариун, урт удаан наслахын бэлгэдэл, гал ус шороо огторгуй таван мах бодийн үндэс гэж бэлгэдэн ирсэн гэжээ. Хас бэлгэдлийг өөрийн шүтээн, дарцаг, тамган дээрээ Монголчууд 20 зууны 30-аад он (3-р рэйх Германд хүчирхэгжих хүртэл) хүртэл хэрэглэж ирсэн баримтууд гэвэл МАН-ы аймгуудын намын хороодын тамгууд, хамгийн сүүлд маршал Чойбалсаны МАХН-ын НБД Лувсаншаравт явуулсан бичгийн тамганд хас хадгалагдсан байдаг. Хэдэн үеийн хэрэглээ нь шууд зогссон шалтгаан нь өнөөх л Германд буй болсон 3-р рейх!
Хар сарнайн Амараа, ОХУ-н дипломат ажилтанд зодуулсан шалтгаан нь
дээрх хас тэмдэгнээс болсон гэх...дэргэд нь байгаагүйч ерөнхийд нь
дүгнэж болж байна:
1. Дипломат ажилтан дипломат ажлын үеэр
(Нийслэлийн арга хэмжээ гэсэн дээ, нөгөө Сандуйнхаа бааранд тэмдэглэж
байж) зодоон хийх нь бүү хэл архи ууж сагсалзаад байж таарахгүй.
2.Нацист үзэл гаргалаа гэж бодсон бол зохион байгуулагчдаас асуух эсвэл дараа албан ёсоор хотын захиргаанаас асууж болох
3.
Оросуудад муухай санагдсан гээд байгаа нөхдөд хэлэхэд Москва, Питерын
гудамжинд яг ийм хастай, гар өргөж ёсолсон нөхөд многоороо байгаа, очиж
үздэггүймаа гэхэд интернэтээс шүүгээд хар.
4. Хотын захиргаа ийм хүлээн авалтынхаа зүйлыг урьсан зочид, ирсэн хүмүүсээ сайн бодож хиймээр юм
5. Зодуулсан нь эмнэлэгт, зодсон нь ажил дээрээ байж таарахгүй ээ, гэмтэй л бол өөрсдийн хуулиараа шалгамаар юм
6.
Амараа өөрөө дальчигнасан гээд байгаа хүмүүст хэлэхэд, найз нөхөд биш ч
хэд хэд уулзаж зангын авсаны хувьд хэлэхэд соёлтой, илэн далангүй
ухаалаг яриатай, болох болохгүйг мэддэг сайн залуу ш дээ
7. Үнэхээр оросын буруу бол энд шийтгэх, үгүйдээл элчингээс нь албан ёсоор уучлал гуйж тэр балайг шууд хөөх хэрэгтэй
8.
Хоёр улсын харилцаанд эвгүйш дээ, орос ах нар уурлана гээд байгаа
нөхдөд хэлэхэд "Бага балайтаарай". Нэг сагсуу согтуу Иванаас болж ОХУ
яав л гэж, иймэрхүү улсын нэрэнд сэв суулгасан юмнуудаа хэдэн саяар нь
нударч байсан ард түмэн!
Эцэст нь С.С.Амармандах-д:
ХУРДАН ЭДГЭЭД ТАЙЗАН ДЭЭРЭЭ ГАРААРАЙ
https://www.facebook.com/gantogtokh.serjkhorol/posts/921152737984886