БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болно гэв үү?

🕔 2016/11/18 12:18

БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болно гэв үү?

 

БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын албан тушаалыг амин хувийн, хувь бизнестээ зориулан ашиглаж болзошгүй Ж.Ган-Эрдэнэ гэж ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн талаар хэвлэлүүд бичиж байна. Төрийн алба түмний төлөөх сэтгэлтэй хүмүүсийн хийх ёстой ажил байтал бизнесээ цэцэглүүлэх гэсэн аминч нөхдүүдийн тоочиклосон талбар болж хувирсан нь харамсалтай хэрэг юм. Ямартаа л БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирал /БҮТ/-ын албан тушаалын төлөөх дайнд Ж.Ган-Эрдэнэ гэж тендерийн мангас араа шүдээ хурцлан дайрч байхав.

 2006 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, олон улсын Кембрижийн хөтөлбөр бүхий лаборатори сургуулиудын сонгон шалгаруулалт, Боловсролын чанарын үнэлгээ гэхчлэн  олон чухал асуудлуудыг гүйцэтгэж байгаа тус төвийн захирал болно гэдэг нэлээд ашигтай бололтой юм. Ерөөс боловсролын салбарт авлига өндөр хэмжээнд байдаг гэх асуудал яригдаад удаж буй.Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын сандал дээр суухаар МАН-аас хэд хэдэн шахааны хүн яригдаж байгаа талаар medee.mn сайтад өгүүлжээ. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн дотроос Ж.Ган-Эрдэнэ гэсэн нэр, лобби сүрхий тодорч байгааг тодотгосон байна. Ж.Ган-Эрдэнэ гэгч нь 2006- 2007 онд БҮТ-д программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад, хувийн бизнесийг хийх болжээ. Тэрбээр "My Tech” ХХК-ийг байгуулж 2008- 2011 оныг хүртэл Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын үеэр шалгалтын онлайн бүртгэл, зохион байгуулалтын програм хангамжийн ажлуудыг гэрээт ажлын үндсэн дээр жил болгон 50- 80 сая гаруй төгрөгийн өртөгтэйгөөр тус байгууллагад ямар ч тендер шалгаруулалтгүйгээр гүйцэтгэж иржээ. Энэ асуудлыг тухайн үеийн асуудал эрхэлсэн яам болон байгууллагын удирдлагууд цэгцэлж ЭЕШ- ын програм хангамж нэг компани, нэг хүнээс хамаардгийг болиулж БҮТ-ийнхөө дотоод хүний нөөцийн чадавхи дээр тулгуурлан хэвийн явуулдаг болжээ. Гэтэл энэ компанийн үйл ажиллагаа 2012 оноос дахин БҮТ- тэй холбогдож эхэлсэн байна. "Мy Tech” компанийн захирал нь тус төвд тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтай найз нөхөдтэйгээ хамтран програм хангамж, мэдээллийн технологитой холбоотой бүх тендерт оролцож, ялсан байдгийг ч өгүүлсэн байна.

Мэдээллээс үзэхэд тус төвийн ажлтнууд төвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай бус хүний нөөцийн чадавхид тулгуурлаад хийх бололцоотой ЭЕШ-ын систем болон даалгаврын автоматжуулсан сангийн систем нийлүүлэх гэх мэт программ хангамж дээр тэмдэгтийн өөрчлөлт хийх төдий шахуу үйл ажиллагааны жижигхэн шинэчлэлийг том нэрээр тендер болгон зарлаж авдаг тухай ч ярьж байгаа юм байна. Дараах шилэн дансны мэдээллийг харахад Ж.Ган-Эрдэний компанитай холбоотой мэдээлэл байгаа юм.

 

Ер нь бол мэдээллээс үзэхэд Боловсролын үнэлгээний төвд  олон гэрээт ажил гүйцэтгэсэн, тендерээр олон сая төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн шахдаг байсан компанийн захирал  тэр төвийнхөө захирлаар л ирэх гэж байгаа нь харамсалтай л мэдээлэл юм. Өнгөрсөн жилүүдэд тендер нэрээр өчнөөн сая төгрөгийн бүтээгдхүүн шахсан газартаа захирлаар ирнэ гэдэг том хүний л хийх ажил байх. Түүний ард улстөрийн том дэм байгаа нь тодорхой байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!