ТӨРҮҮЛСЭН ЭХИЙГЭЭ АЙМААР НҮҮР ЦАРАЙТАЙ ГЭЖ ГОЛЖ, УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ

🕔 2016/10/28 16:07

ТӨРҮҮЛСЭН ЭХИЙГЭЭ АЙМААР НҮҮР ЦАРАЙТАЙ ГЭЖ ГОЛЖ, УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ

 

Хятадын иргэн 63 настай Дин Лян гудамжинд цурхиртал уйлж байгаад олны анхааралд өртжээ. Тэрбээр 5 цаг явж Ханчжоу хотод ирээд төрсөн хүүтэйгээ уулзах гэтэл түүнийг эрэмдэг царайтай гээд уулзахаас татгалзжээ.

Динийг өрөвдсөн хүмүүс телевиз руу утастсаны дараа энэ түүх олны хүртээл болсон байна. Дин Хятадын Чжэцзян мужийн Юйяо тосгоноос ирсэн бөгөөд төрсөн ганц хүүгээрээ их бахархдаг аж. Хүү нь сургуулиа онц төгсч, их сургуульд орсон бөгөөд одоо Ханчжоуд алдартай авто салонд ажиллаж байгаа гэнэ.

Өмнө нь Дин хүүгийнхээ хуриманд ирсэн аж. Тэгэхэд хүү  нь түүнээс их ичиж, "Эр хүн шиг хувцасладаг, бас эрэмдэг муухай царайтай” гэж шүүмжилжээ. Түүнээс хойш хүү нь харилцаагаа тасалсан бөгөөд Дин хааяа нэг утастдаг аж.

"Би түүнийг ойлгож байна, тэр өөрийн амьдралтай” хэмээн Дин хүүгээ өмгөөлж байна. Харин хэдэн өдрийн өмнө хүү нь эцэг болсныг сонсоод Дин ач хүүгээ харахаар шуудай дүүрэн бэлэгтэй хотод иржээ.

Гэтэл ийм явдал болж одоо харихаас өөр аргагүй гэж Дин уйлж байна. Хүү нь утсаа авахгүй байгаа бөгөөд түүнийг яг хаана амьдардгийг Дин мэдэхгүй гэнэ.

http://www.youtube.com/watch?v=UHvniXchaZs 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!