Монголчууд гутарч байна
Монгол Улсын иргэдийн өнөөдөр бүрхэг, маргаашдаа итгэлгүй байгааг Монгол банкнаас хийсэн инфляцийн талаарх хүлээлтийн түүвэр судалгааны үр дүнгээс харж болно. Улаанбаатар хотын есөн дүүргийн 25-44 насны 1 000 иргэнийг хамруулсан судалгааны дүн иргэд сайн, сайхан зүйлийг хүлээхгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл яг өнөөгийнх шиг төгрөг үнэгүйдэж, эдийн засгийн байдал улам дордож, өр зээлэндээ дээрэлхүүлсэн цаг хугацаа багадаа бүтэн жил үргэлжилнэ хэмээн үзжээ.
Судалгаанд оролцсон иргэд ирэх 12 сарын хугацаанд:
- Инфляци өнөөгийн түвшинд
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарна
- Зээлийн хүү өснө
- Эдийн засгийн ерөнхий төлөв байдал муудна
- Өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна. (Монголбанкны судалгаагэнд дарж үзнэ үү).
Иргэдийн энэ хариулт төр, засгаас юу ч хүлээхгүй байгааг нь илтгэнэ. Өнөөдрийн байдлыг засч залруулж, иргэдийн амьдралд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт авчирна гэж итгэж найдахгүй байгаа гэсэн үг. Судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтад гадаад орчин, төсвийн үрэлгэн байдал болон гадаад өр хамгийн ихээр нөлөөлж байна гэж үзжээ. Энгийнээр бол өмнөх болон одоогийн төр засгийн бодлого байгаа онохгүй байгааг иргэд хэлж өгчээ.
Эдийн засгийн байдал хүндрэхийн хэрээр иргэдийн амьдрал доройтно. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байж инфляцийн түвшин буурсан ч иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй байгаа тохиолдолд эерэг өөрчлөлт гарахгүй. Тиймээс ч иргэд 2017 онд өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна. Энэ байдал ядуурал, архидалт, ажилгүйдлийг бий болгоно.
Иргэд гутарч байна. Маргааш цалин нэмэгдэж, илүү боломжийн амьдарна гэх найдвар алга. Ажлаасаа халагдчихгүй шиг байж, талхны мөнгөө залгуулахын төлөө бор хоног, шар нарыг өнгөрөөж байна. Энэ гутранги байдалд хэн буруутай вэ?!
В.Бат
Эх сурвалж: Shuud.mn