Хөлдөөгчнөөс үхсэн 40 муур гарчээ

🕔 2016/10/21 13:23

 

Дуудлага худалдаагаар нэгэн хуучин агуулахыг 150 доллараар өөрийн болгосон америк эр дотор нь үхсэн муурнууд дүүргэсэн хоёр хөлдөөгчийг олжээ. Агуулахын шинэ эзэн эвгүй дүр зургийг үзээд ихэд цочирдсон тул дуудлага худалдаа явуулсан компанийн төлөөлөгчид цагдаагийн газар болон Амьтадтай зэрлэгээр харьцахаас сэргийлэх нийгэмлэгт хандсан байна. 

Өмнөх түрээслэгч нь энэ зун төлбөрөө төлөхөө больсон учир уг агуулахыг дуудлагаар худалдаалахаар болжээ. Өдгөө энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Амьтдын цогцсыг шинжилгээнд явуулсан бөгөөд тэдний үхлийн шалтгааныг задлан хийсний дараа тодорхойлох болно. Мөн цагдаа нар уг агуулахыг 2014 онд түрээсэлж авсан 66 настай эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж.

Эх сурвалжwww.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!