Дундговь аймагт газар хөдөлж иргэд хүчтэй чичирхийлэл мэдрэн, дүнгэнэх чимээ сонсжээ

🕔 2025/02/13 11:34

Дундговь Сайхан-Овоо сумын Найз багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 179 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км/ 02.12-ны өдрийн 17:45 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн. 20:10 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!