Цэдэнбалын хүү Зориг гэргийн хамт улсын наадам үзэхээр иржээ

🕔 2024/07/12 12:28

Монгол Үндэсний их баяр наадам бол даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монголчуудын маань үндэсний тусгаар тогнол, эрх чөлөөгөө бахархан үндэсний ёс заншил, уламжлалаа дээдэлсэн аугаа хүндэтгэлт баяр билээ. Уртын дуу, уухайн түрлэг хадсан энэ өглөөг үзэх  баяр наадмаа үзэх гэж тал талаас тэмүүлэн зүтгэдэг нь монгол хүний чин хүсэл билээ. Энэ жилийн наадам үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган монголчууд нутгаа зүглэжээ. Харийн хүргэн, бэрүүд, хүний нутагт төрсөн монгол цуст балчирууд, эх хэлээрээ ярьж чадахгүй ч элэг сэтгэлээр монголоо гэсэн хүүхэд залуучууд монгол дээл хувцасаараа гоёж, эцэг дээдсийнхээ өлгий нутагт монгол наадмын тэнгэр дор аз жаргалаа наадаж байна.  
Монголын нам, төр,засгийг 44 жил удирдсан, маршал Юмжаагийн Цэдэнбалын хүү Зориг гэргийн хамт Монгол төрийн наадам үзэхээр төрсөн нутагтаа хөл тавьжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!