Аляска-д асар том нефтийн орд илэрчээ

🕔 2016/10/05 16:36

 

Аляскийн хойг дээр нефтийн асар том орд илэрсэн тухай АНУ-ын Caelus Energy эрчим хүчний компани мэдээлсэн байна.

The Wall Street Journal-д бичсэнээр, Хойд туйлын тойргоос 480 км зайд нефтийн том ордыг илрүүлсэн талаар Apollo Global Management LLC хувийн сангийн ивээн тэтгэлгээр үйл ажиллагаа явуулдаг Caelus Energy компани мэдээллээ гэжээ.

Ойрын ирээдүйд тус компани тухайн ордоос 1,8-2,4 тэрбум баррель нефтийг олборлох боломжтой гэнэ. Компанийн гүйцэтгэх захирал Жеймс Мюссельман: "Энэ ажил тийм ч амар эд биш, гэвч бидэнд дэлхий дахиныг хамарсан адил маягийн төслүүд байгаа” гэжээ.

Олборлосон нефтээ зөөвөрлөх зориулалт бүхий 800 сая долларын өртөгтэй дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил тус компанийн төлөвлөгөөнд тусгагдсан байна. 

 

Д.Мөрөн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!