ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой

🕔 2024/01/16 13:48
ХААН Банк ЮнионПэй картын үнэнч хэрэглэгчдэдээ зориулан төрөл бүрийн урамшуулалт аяныг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн урамшуулалт аяны хүрээнд ЮнионПэй карт эзэмшигч дөрвөн харилцагч "iPhone 15 Pro” ухаалаг гар утасны эзэн болох боломжтой боллоо.
2024.01.15-2024.02.14-нийг дуустал хугацаанд та өөрийн эзэмшдэг ЮнионПэй картуудыг дараах тохиолдолд уншуулсан нийт мөнгөн дүнгийн нийлбэр 150,000₮ хүрэх тутамд нэг тохирлын эрх үүснэ. Үүнд,
  • Гадаадад аль ч ПОС дээр ЮнионПэй картаа уншуулах
  • ЮнионПэй картаараа гадаадад төлбөр тооцоогоо хийхдээ PASS аппликэйшн ашиглах
  • ЮнионПэй картаа ашиглан гадны сайтуудаас онлайн худалдан авалт хийх
Энэхүү урамшуулалт аяны хугацаанд нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой юм.  Харин байгууллагын ЮнионПэй карт нь энэхүү урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас "iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
Дээр дурдсан PASS аппликэйшн нь дотоодод болон БНХАУ-д төлбөр тооцоо саадгүй хийх боломжтой гэдгээрээ онцлог юм. Та дараах зааврын дагуу картаа PASS аппликэйшнд холбоорой.
  1. Гар утсандаа PASS аппликэйшн татаж суулгаад нэвтэрч орно.
  2. КАРТ НЭМЭХ цэсийг сонгоно.
  3. Картын мэдээллээ оруулаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.
  4. Таны гар утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарна.
Харин PASS аппликэйшнд холбосон картаараа БНХАУ-д төлбөр тооцоо хийхдээ:
  1. PASS аппликэйшн рүү нэвтэрнэ.
  2. ЮнионПэй картаа сонгоно.
  3. ЮнионПэй картаа Үндсэн карт болгох сонголтыг сонгоно.
  4. ЮнионПэй картын доод хэсэгт байрлах UnionPay гэсэн товчин дээр дарна.
  5. QR уншуулах тохиолдолд: QR товчин дээр дарж, QR-ыг уншуулна. Нууц үгээ оруулна.
  6. Баркод уншуулах тохиолдолд: Barcode товчин дээр дарж, баркодыг уншуулна. Нууц үгээ оруулна.
Мөн та карт захиалах болон сунгах, нөхөн авах, картаа идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код өөрчлөх, блок гаргах үйлчилгээг авах бол заавал салбар нэгжид очилгүй, дэлхийн хаанаас ч ХААН Банкны Интернэт банк,  Khan Bank аппликэйшнээр хандах боломжтой.
Харин олон улсад картаа ашиглах явцдаа өдрийн лимитийг нь түр хугацаанд өөрчлөх  бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа cardrisk1@khanbank.com  хаяг руу хүсэлт илгээгээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!