Өвлийн спортын наадмын тасалбарыг худалдаалж эхэллээ

🕔 2024/01/16 17:34
Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын тэмцээний тасалбарыг 01 дүгээр сарын 02-ноос албан ёсны WeChat-ын олон нийтийн дансаар худалдаалж эхэлжээ.

Энэ сарын 05-ны өдрийг хүртэл эхний бүлэг тасалбарыг урьдчилан худалдана. Эхний бүлэгт кёрлинг, тэшүүр, шорттрекийн тасалбар багтаж байна. Эдгээр тэмцээн Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн Өвөр Монголын мөсний спортын сургалтын төвд болно. Тасалбарын үнэ 80-180 юань байна. Хоёр дахь бүлэг тасалбарыг энэ сарын 06-наас 15-нд борлуулна. 

Хятадын өвлийн спортын 14 дэх наадам 02 дугаар сарын 17-нд ӨМӨЗО-д нээлтээ хийнэ. Наадамд 3700 гаруй тамирчин оролцоно. Хятадын өвлийн спортын наадмын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон төрлөөр уралдсан наадам болох юм.

Найруулагч:
С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
NEWS.CN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!