ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ХААН Банкны ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол боллоо
🕔 2023/12/11 13:28
Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд нээлттэй санал болгож буй ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгохоор ийнхүү анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ.
Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулахаараа онцлог юм.
Санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж, банкны салбарын нийт активын гуравны нэгийг дангаар бүрдүүлж чадсан, Монголын хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нь төгрөгийн ногоон бондыг анх удаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргаснаар тогтвортой санхүүжилтийг бий болгоход хувь нэмрээ орууланманлайлан ажиллаж байна.
ХААН Банкны ногоон бондын анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12-р сарын 11-нээс эхлэх Монголын хөрөнгийн бирж дээр явагдах бөгөөд андеррайтер "БиДиСек ҮЦК” ХК болон бусад үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!