УИХ-аас “том толгой”-той ХОТЫН ОРЛОГЧ-Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн

🕔 2023/09/05 12:19


“АВЛИГА ХОРООЛОЛ”-ын хохирлыг төсвөөс гаргана гэж мэдэгдсэн ч түүнийг нь Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэлээ
Хотын даргын захирамжаар үерийн усны голдирлыг хашиж барьсан гэх "Aqua garden" хотхоны барилгыг нураахаар болсон билээ. Энэхүү шийдвэр, захирамж гараад удаагүй байхад тус хотхоны захирал А.Амарбаясгалан “Aque garden хотхоныг буулгах нэг ч үндэслэл байхгүй” хэмээн мэдээлэл хийж, шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн байдаг.
Харин өнгөрсөн долоо хоногт Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг тус барилгын эздэд Хотын даргын захирамжийг албан ёсоор гардуулж өгсөн юм. Ингэхдээ Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэвлэлийн­хэнд дайсан үг иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Тэрбээр "Үерийн эрсдэлтэй бүсэд барилга барьсан “Aqua garden” хотхоны хоёр блок барилгыг нураах шийдвэр гаргасан. Нийт 29094 мкв газраас 7844 мкв хэсгийг нь хасаж шийдвэрлэсэн. Байгаль орчны ахлах байцаагчийн газар чөлөөлөх дүгнэлт гаргасан 7844 мкв хэсэгт барьсан “Aqua garden” хотхоны хоёр блок хамаарч байгаа. Нэн тэргүүнд иргэдийг хохиролгүй болгох ёстой. Энэ асуудлыг бид шийднэ. Ямар нэгэн байдлаар шийдэж таарна. Ажлын хэсгийнхэн дотроо ярьж байгаа эхний ээлжийн асуудал бол иргэдийг хохиролгүй болгох юм. Хохирлыг ойрын эх үүсвэрээс шийдвэрлэж таарна. Ер нь, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг төлж таарах байх. Гэхдээ эргээд төрийг хохиролгүй болгох ёстой” хэмээн ярьсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн "Aqua garden" хотхонд захиалга өгсөн 500 айлын хохирол болох 40 тэрбум төгрөгийг төсвөөс гаргана гэж хэлсэн юм.
Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж  "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. Хохиролд төсвөөс нэг мөнгө ч гарахгүй” гэж мэдэгджээ.
Ямартай ч Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн “Авлига хороолол”-д захиалга өгсөн 500 өрхийн 40 тэрбум төгрөгийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулна гэх мэдэгдлийг Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэлээ. Төрөөс дээгүүр “том толгой”-той, түүнийгээ давсан “эрх мэдэл”-тэй гэж өөрийгөө андуурсан хурган даргад Сангийн сайд Б.Жавхлан нэг сайн сануулга өгөх шиг боллоо. Нөгөө талаараа “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэгчээр төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг хүний амнаас нэн хариуцлагагүй үг унах нь хэр зохистой юм бол доо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!