Ц.Туваан: Муу сурвал МСҮТ рүү явуулна гэдэг байсан. Яам нь ч тоодоггүй энэ сургалтын төвүүдээ чадавхжуулмаар байна

🕔 2023/06/30 19:49

Ц.Туваан: Муу сурвал МСҮТ рүү явуулна гэдэг байсан. Яам нь ч тоодоггүй энэ сургалтын төвүүдээ чадавхжуулмаар байна

 

УИХ-ын 2023.06.30-ны өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Маш чухал хууль хэлэлцэж байгааг ойлгож байна. Гэхдээ биднийг бага байхад багш нар муу сурвал МСҮТ рүү явуулна шүү гэж ярьдаг байсан. Манай Төв аймагт дөрвөн ч МСҮТ үйл ажиллагаагаа явуулдаг. Коллеж гэхээр л яг тийм бодол орж ирдэг. Бүр нэг хаягдчихсан. Яам нь ч тоодоггүй. Тэгэхээр МСҮТ-ийн сургалтын тогтолцоог чадавхжуулах шаардлагатай байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!