Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс өмнө эхлээд жигдлэх шаардлагатай. Үүний дараа нэмнэ. Зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмнэ

🕔 2023/05/19 15:09

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Жилийн өмнө Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн байв. Одоо банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан. Зээлийн эргэн төлөлт өслөө. Олон улсын банкууд энэ банкийг татан буулгахыг шаардаж байсан юм. Энэ банк шинэ зээл олгож л цаашид ашигтай ажиллана. Сангийн яам тус банктай хамтран ажиллаж, хөгжлийн томоохон зээлүүд олгодог болоход нь дэмжлэг үзүүлнэ. Энэ онд улсын төсвийг тодотгохгүй. Харин ХНХЯ-ны сайдын багцад тодруулга хийнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс өмнө эхлээд жигдлэх шаардлагатай. Үүний дараа нэмнэ. Зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмнэ.

Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул цалин нэмэх гэж яарахгүй. Байдлыг харзнана. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!