Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг “газрын дарга”-ын албан тушаалд Х.Баттулга санал болгож, АН-д ажилд оруулжээ

🕔 2023/05/12 13:28
 

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг “газрын дарга”-ын албан тушаалд Х.Баттулга санал болгож, АН-д ажилд оруулжээ

 

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэхээр монголчууд андахгүй болсон үе байсан. Учир нь хүргэн Г.Дэнзэнд холбогдох маш олон асуудал Н.Алтанхуягийн нэр хүндийг унахад нөлөөлсөн гэж болно. Тодруулбал, Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа давхар "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашдаг байсан. Энэ үеэрээ эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудалд холбогдож байв. 

Тэгвэл сүүлийн хэдэн жилийн хугацаанд улс төрийн хүрээнд мартагдах дөхсөн Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн АН-д газрын даргын албан тушаалд томилогдсон байна.

Хачирхалтай нь Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас Г.Дэндэнг АН-ын "Сургалт судалгааны газрын дарга” гэсэн албан тушаалд санал болгож, томилуулжээ. 

Галсангийн Дэнзэн нь 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Аав нь багш,  ээж нь эмч ажээ. Тэрбээр Замын-Үүдэд дунд сургуулиа төгссөн байна. МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр дүүргэсэн нэгэн ажээ.

 

https://isee.mn/n/50192



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!