Нийт импортын 37 хувь нь автомашин

🕔 2023/05/08 13:37

 

Энэ оны эхний 4 сарын байдлаар импортоор нийт 2.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийнхээс 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31.5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Мөн нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Тодруулбал эхний 4 сарын байдлаар 18.781 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин, 215.2 мянган тн бензин, 394 мянгн тн дизел түлш импортлогджээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!