Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг мессэжээр илгээж эхэллээ

🕔 2023/01/16 11:26


2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлсэн.
Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Харин хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн ehalamjЕ-Моngolia систем, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөсөн. Мөн өчигдрөөс эхлэн эл үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой гэсэн мессэжийг иргэдийн гар утасны дугаараар илгээж эхэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!