Засгийн газар ногооны борлуулалтад анхаарна

🕔 2016/09/17 15:32

Засгийн газар ногооны борлуулалтад анхаарна

 

Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын "Цайдам өгөөж” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцлаа. Энэ үеэр тэрээр орон нутгийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Сэлэнгэ, Дархан аймагт ажиллаж, газар тариалангийн компаниуд, хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн санал бодлыг сонсч байна.

 

Энэ жилийн хувьд байгаль цаг агаар таатай,  өндөр ургац авах боломж байгаа ч тариалалтын явц хангалалттай биш байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг арав, Дархан-Уул аймгийн ургац хураалт 20 гаруй хувьтай байгааг орон нутгийн удирдлагууд өгч байна. Ойрын өдрүүдийнх шиг цаг агаар тааламжтай өдрүүд үргэлжилбэл ургац хураалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Тариаланчид өөрсдөөс шалтгаалах бүхий л бэлтгэлээ хангасан байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

 

 

Тариаланчид ургацаа борлуулахад  төр засгаас дэмжлэг үзүүлэхийг хүсч байв. Засгийн газар тариаланчдын хүсэлтийг үндэслэж энэ оны төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгасан. Энэ мөнгөөр үр тариа худалдан авахгүй, харин тариа худалдан авах хүмүүст санхүүгийн эх үүсвэр босгоход нь дэмжлэг үзүүлбэл борлуулалтад нөлөөлнө гэлээ. 

 

 

"Намрын ногоон өдрүүд” ажлын хүрээнд хүнсний ногоо борлуулах үйл ажиллагааг томоохон төв суурин газарт зохион байгуулахаар ажиллаж байна. Жилийн хэрэгцээг хангах ногоо тариалсан ногоочид маань нэг өдөр, нэг сард бүгдийг нь борлуулах гэдэг хүндрэлтэй. Үүнээс шалтгаалаад намар ногооны үнэ унадаг. Иймд үйлдвэрлэгчдэд зоорь, ногоо хадгалах байр сав бэлтгэж өгөхөд Засгийн газраас анхаарна. Ингэхгүй бол хадгалах байр савтай хүмүүс ногоог нь маш хямд үнээр худалдаж аваад өвөл, хаврын цагт үнэд орохоор нь зардаг энэ байдал үргэлжилнэ. Ийм учраас үйлдвэрлэгчдэд өөрт нь хадгалах байр, зоорийг нь бэлтгэж өгөх бодлогыг Засгийн газар  барьж ажиллана гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ. 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш буюу есдүгээр сарын 17-ны бямба гаригт Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!