- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Аврагчдаас 50 саяыг харамладаг атлаа албаны унаанд 300 саяыг зарцуулах нь зөв үү?
Гэхдээ ийм нөхцөлд Онцгой байдлын албан хаагчид ямар техникээр хангагдан ажилласан бэ гэдгийг сөхөх хүн тун цөөн байв. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн багаж хэрэгсэл найдвартай, эрсдэлгүй, эргэлзээгүй байх учиртай. Гэвч манай онцгойгийн албан хаагчдад энэ бичигдсэн хийгээд бичигдээгүй дүрэм огт үйлчилдэггүй.
Долоо хоногийн турш хүйтэн, булингартай усанд цогцос хайн шумбасан аврагчид усны хувцсаа ээлжлэн өмсчээ. Ослын газарт энэ удаад усны хувцас бага хуваарилагдсан байж гэж бодсон ч бодит байдал дээр тийм биш байсан гэдэг нь өчигдөр /2019.03.13/тодорхой болсон юм. Харин ч эсрэгээрээ өөрт байгаа хэдийгээ л чирсээр тэнд очжээ. Улсын өнцөг булан бүрт гарсан усны аюулд дуудагддаг аврах ангид ердөө дөрөвхөн ширхэг усны хувцас байдаг тухай нэг албан хаагч Шадар сайдтай уулзах үеэрээ цухуйлгасан юм. Байдаг хэдхэн ширхэг усны хувцасны нэгийг Өгий нуур руу бэлтгэл сургуулилтад авч явдаг аж. Ингээд ердөө гуравхан хувцас л тэдэнд үлддэг гэнэ. Нэг усны хувцас иж бүрнээрээ 20 мянган ам.долларын үнэтэй. Төгрөгт шилжүүлбэл 50 сая төгрөг болно. Төр төсвийн мөнгөнөөс аврагчдаасаа энэ хэмжээний мөнгийг харамладаг хэрнээ дарга, сайд нарын унах Ландкрузейр 200 машинд 172 сая төгрөгийг, харин Лексус 570 машинд 300 сая төгрөгийг гар таталгүй хэдэн арваар нь аваад өгчихдөгийг зориуд хөндмөөр байна.
Б.Батхишиг