Инээдний тухай сонирхолтой баримтууд

🕔 2018/06/11 16:52

 

Инээдний тухай сонирхолтой баримтууд

 

1. Хэрвээ та 100 удаа инээвэл, энэ нь унадаг дугуйгаар 15 минут явсантай адил тийм ойролцоо ашиг тусыг үзүүлдэг байна.Эрч хүчтэй инээд нь зүрхний хэмнэлийг сайжируулж, амьсгалын давтамжийг ихэсгэж, нүүр, гэдэс болон өрцний чилээг гаргадаг.

2. Инээд нь тархинд таатай өөрчлөлт гаргаж, эндорфин гэдэг даавар өгдөг бөгөөд энэ нь биед ахиу хүчилтөрөгч нэвтрэн орох боломж олгодог байна.

3. Инээд болон түүний хүндүзүүлдэг нөлөөггелотологи гэдэг тусгай шинжлэх ухаан судладаг.

4. Эмзэг сэдвийг хэлэлцэхэдинээж, инээмсэглэдэг хосууд шууд харьцахад өөрийгөө илүү сайн мэдэрч, харилцааны илүү өндөр түвшинтэй байдаг байна.Түүнчилэн тэдилүү удаан хамт байх хандлагатай.

5.Инээд нь аз жаргалын даавар – эндорфин ялгаруулахад тус дэм үзүүлдэг.Энэ даавар нь бидний сэтгэл санааны байдлыг хариуцдаг төдийгүй, өвдөлтийг намдаадаг.

6. Италийн зохиолч Пьетро Аретино1556 ондэгчийнхээ ярьсанбалай явдалд их инээд хүрч,тас гэдэргээойчоод, бүтэж үхсэн гэдэг.

7. Инээд ньвирус болон хорт хавдрын зарим төрлийн эсэд халддаг дархлааны эсийг идэвхижүүлдэг байна.

8. Инээднь бүтээж туурвих чадамж болон хамгийн янз бүрийн даалгаврыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлдэг аж.

9. Инээд ньтархины баруун, зүүн тал бөмбөлгийг холбон, түүний дотоод системийг идэвхижүүлдэг.

10. Зарим оронд инээдээр эмчлэх аргыг идэвхитэй хэрэглэдэг.Жишээлвэл, Японд сүрьеэгийнэмнэлгүүдэд инээдээр эмчлэх эмчилгээг их амжилттай хийдэг байна. Харин Малайзад инээж байгааг дууриалгасан амьсгалын онцгой дасгалуудыг оюутнуудын шалгалтын өмнөсургадаг аж. Туршилтад оролцсон бүххүн шалгалтаа сэтгэл түгшилгүйгээр амжилттай өгдөгийг туршилт харуулжээ.

11. Хүн төрснөөсөө хойш 8-10 долоо хоногийн дараа инээж эхлэдэг.

12. Жирийн хүүхэд 6 насандаа өдөрт ойролцоогоор 300 удаа инээдэг бол,насанд хүрэгсэд 15 удаа л инээж, инээмсэглэдэг байна.

13. Инээднээс мөнгөч олж болно, юу гэвэл үйлчлүүлэгчидтэйгээ байнга инээдэмсэглэж ханддаг үйлчлэгчид1,5 дахин их мөнгө авдаг байна.

14. Хошин шогийн сайн мэдрэмжтэй эрчүүд буурьтай гэхээсээ илүү ухаалаг гэж эмэгтэйчүүдэд санагддаг. Хошин шогийн мэдрэмж эмэгтэйчүүдийг бодвол, эрчүүдийн хувьдилүү онцлог бөгөөдүүний гол шалтгаан нь эрэгтэй хүний бэлгийн даавар болох тестостеронд байдаг.

15. Бид ганцаараа байхаасаа олуулаа байхдаа бараг 30 дахин ахиу инээдэг. Ингэхдээ хүмүүс илүү ойр, уур амьсгал илүү дотно байвал, ахиу инээдэг байна.

16. Хүүхдүүд томчуудыг бодвол басахиу инээдэг,эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү их инээх хандлагатайг судалгаа нотложээ.

17. Сэтгэцийн эмгэг судлалд тоглоом шоглоомоос айдаг эмгэгийг "гелотофобия” гэдэг бөгөөд "гелос” гэдэг нь грекээр инээд, "фобос” гэдэг нь айдас гэсэн утгатай юм. Энэ нь нийгмийн айдаст хамаардаг сэтгэцийн хямрал юм.

18. Харх, сармагчин, муур, нохой инээж чаддаг.

19. Хошин шогийн мэдрэмж нь оюун ухааны өндөр түвшин, түүнчилэн бүтээлч чадварын шинж тэмдэг байдаг байна.

20. Хүн өөрийгөө гижигдсэнээр инээж чаддаггүй.Өөрийн хөдөлгөөнөөс үүдэлтэй мэдрэмжийг хариуцдаг бага тархи инээхэд саад болж,энэ мэдрэмжийг тоохгүй байх дохиог тархины бусад хэсэгт илгээдэг байна.

23. Инэээх нь муухай царайлахаас хавьгүй амархан.Инээмсэглэл бидний нүүрийн 13 булчинг ажиллуулдаг бол, царайгаа барайлгах гэвэл 43 булчин ажиллах хэрэгтэй гэнэ.

24. Хамгийн инээдэмхий хүмүүс Бразил, Кубад, харин хамгийн баргар царайлдаг хүмүүс Скандинавын хойгийн орнуудад аж төрдөг байна.

 

С.Инда


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!