ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ

🕔 2018/01/15 14:58


Бид ул боовоороо таваг засдаг. 
Яагаад "ул боов” гэж нэрлэсэн юм бэ? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцож, хүч авчбайдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн
орон зайгаас, өөр орон зай руу шилжиж байдаг. 
Тэгэхээр "явах” гэсэн билэгдэлбуюу "урагшлах” гэсэн билэгдлийг агуулж "ул боов” гэж нэрлэдэгбайна.
Өнөөгийн монголчуудын тавгын идээний билэгдэл:
Бид өнөөдөр битүүний өдөр засаж байгаа тавгын идээнийхээ учир утга, билэгдлийг
мэдэхгүйгээр зөвхөн хэлбэрийг харж, идээ будаагаа засдаг. Таны нүдэнд харагдахад л гоё сайхан, сонин содон байвал болох нь тэр. Ул боовныхоо суурийггурваар, дөрвөөр тойруулан, дотор талд янз бүийн будаа, боов боорцог чихэнорой дээр нь еэвэн залдаг.
Еэвэн гэдэг чинь манжийн дарангуйллын үеэс хойш орж ирсэн загвар. 
Еэвэн цэвэрхятадаас гаралтай. Дотроо бурамтай байдаг нь данжаад нарын авьяас. Урдхөршийн маань 10000 жилийн түүхтэй соёл гэж үздэг. Ийм соёл учраас агуу том
баяр. Гэтэл бид еэвэн сарын билэгдлийг сар шинийн баяраараа хүндэтгэлийн идээ
будааныхаа оройд нь залчихдаг. (Үүнийг "Монгол хятадын найрамдал” гэж
хошигномоор байна. 
Хятад гэхээр хятад биш, монгол гэхээр монгол биш болоодбайгаа юм. "Еэвэн сар” урд хөршийн албан ёсны баяр. "Цагаалаг, ул боовны баяр”гэдэг чинь зөвхөн монголын баяр.
Тэргэл сартай шөнө хятадууд "Еэвэн сарын баяраа” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь
тухайн газар зүйн бас нэгэн тусгал, онцлог, онцгой өдөр. Еэвэн сарын билэгдэл нь
еэвэн. Гэтэл бид еэвэн сард хийгддэг билэгдлийг монголд авчраад, ул боовон
дээрээ тавьчихсан сууж байна. 
Аливаа зүйл зориулалтаараа л байх учиртай. Юунеэвэн тавих вэ? Тэгвэл та урд хөршийн еэвэн сард нь еэвэн тавь л даа. Хятад,монгол хоёр ингэтлээ бас цус нэгдчихээгүй л байгаа байх. Нөхөр нь хятад байгаад,эхнэр нь монгол байвал хамаагүй. Ул боовон дээрээ еэвэнгээ тавь л даа.
Ул боовныхоо оройд залж, эзэн тавьсан еэвэнгээр харж, шинжих юм бол төв
монгол айл алга байна. Айл болгонд л нэг хятад байна. Тэгэхдээ бүр нөхөр нь
хятад, гэргий нь монгол хүн байж таараад байгаа юм. Энэ бол хятад монголын
мөнхийн найрамдалын билэгдэл. Хятадууд үхсэн заяандаа ч сар шинийн билэгдэл
ул боовыг чинь аваачиж тавихгүй. Гонжийнжоо. Харин та бид далдага, далдагагээд л очиж, очиж еэвэнгийн нь авчирч, бүр оройдоо залж явахдаа ч яахав дээ.
Еэвэн залаад зогсохгүй бүр еэвэнгийн үйлдвэр нь гүйгээд ороод ирсэн байгаа юм.
Тэгэхээр энэ чинь хятадын хараат болохгүй яадаг юм бэ?
Шинэ ондоо орой дээрээ хятадын ёс тавьчихаад л "монгол ёс заншил” гээд гунхажявах ч гэж дээ? (үгүй, үгүй. Тийм юм байдаггүй юм. Болиод хоцор хөө.
Монгол юм бол та монголоороо л бай. Монгол ёс заншилаа дээдэл!
Монгол ёсон дээрээ хятад ёсыг дээдэлсэн та бас их "мундаг” байна шүү. 
Одоотэгээд бүгдээрээ еэвэн сард нэгдэцгээе! Оройдоо залъя! Тэгээд эрхшээлд нь оръё!
Гудамжаар алхаж яваа хүмүүсийг харахад бүгд хятад хувцасаар гоёно. Эрэгтэй,
эмэгтэй нь мэдэгдэхгүй эрээн мяраан өмд цамц. Хаа саагүй хятад хоолны газар
ханхалдаж чихэлдсэн монголчууд. Аргагүй, аргагүй хөөрхий. Айл болгонд хятад
эзэн байгаа хойно.
Тэгэхээр ийм баярыг монголчууд хольж, сольж байгаа нь харамсалтай.
За тэгээд ул боовон дотроо тухайн хүн маань талх, чихэр, төрөл бүрийн будаа, янз
бүрийн юм байршуулдаг. Таны сав биеэн дотор хичнээн идэж, уух юм есөн
шидээрээ ордог ч гэсэн, сэтгэлийн цагаан билэгдэлийг эрээвэр хураавар зүйлээр
орлуулж, билэгдэх зөв юм болов уу?
Та магнайдаа гурил, бурам хоёр биш, харин тос, өөх, нүнжиг залж явбал тэр таны
буй юм, хишиг чинь бус уу?
М. ШИДХҮҮ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!