ХАР ТАМХИНД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ

🕔 2017/07/19 10:50

ХАР ТАМХИНД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ

 

Өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлэн, саатуулжээ.


Тодруулбал тухайн өдөр Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн  I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн  байрны хойд талд сэжиг бүхий явж байсан Баянзүрх дүүрэг/БЗД/-ийн тавдугаар хороонд суух Т /эр.26н/, Баянгол дүүрэг /БГД/-12 дугаар хороонд суух Т /эр.27н/, БГД-12 дугаар хороонд суух Ц /эр.20н/, БГД-12 хороонд суух Ө /эр.26н/, Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн хоёрдугаар хороонд суух Л /эр.26н/ нарыг шалгахад  иргэн Т-ийн  өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн  СБД-10  "..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж,   шалгахад,  СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн  II хэлтэст шалгаж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!