ДОХ-ын тохиолдол нийт 266 байна

🕔 2018/11/19 10:07

ДОХ-ын тохиолдол нийт 266 байна

 

Халдварт өвчнөөр өвчлөгсөд эхний аравдугаар сард 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2395-аар буурчээ. Үүнээс гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2668-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2179-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 222-оор, вирүст хепатитаар өвчлөгчид 44-өөр буурсан байна.

 
Мөн цусан суулгаар өвчлөгчид 2137-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 168, тэмбүүгээр өвчлөгчид 48-аар өссөн тухай холбогдох албаныхан мэдээлсэн аж.

Түүнчлэн Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байна.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!