ЭМЧ ЯРЬЖ БАЙНА: Хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал унших сэдэв...

🕔 2018/08/06 14:32

ЭМЧ ЯРЬЖ БАЙНА: Хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал унших сэдэв...

Энэ хүмүүс чинь яагаад ийм тэнэг болчихон юм бэ. Хагалгааны өмнөх өрөөнд хүүхдээ харж хянаад сууж байхын оронд гар утсаа ухаж, ухаанаа алдаж сууна. Тэр хооронд нь хүүхдүүд нь болох болохгүй зүйл ам хамартаа хийж, цонхоор хүртэл үсрэх шахах юм. Хүүхдийнхээ хир нусыг угаахгүй бохирын өвчин буглаагаар өвдөж ирчихээд хоол сойх хэрэгтэй гэхээр гайхуулж байгаам шиг миний хүүхэд удаан хүлээж байна, турж үхлээ гэж хэрүүл хийх юм. Гарын хумс нь сэлэм шиг урт , өнгө өнгийн будагтай, нүүрээ япон гейша нар шиг будчихсан хүүхнүүдийн хүүхдүүд нь хав халтар. Хүний Монгол хэлээр тайлбарлаад хэлсэн зүйлийг ойлгохгүй дахин дахин асууна. эсвэл монголд албан ёсны харилцааны хэл нь өөр хэл болчихсон юм уу? хүүхэд чинь хэзээ өвдөж эхэлсэн гэхээр эмээ өвөө нь мэднэ гэхийн, хамгийн сүүлд юу идсэн, гэхээр өө сүүлийн 3 хоног бараг хоосон байгаа юу ч идээгүй гэх хэрнээ унтуулгын эрсдэлд хоол ундандаа хахах үхэх аюултай гэхээр дөнгөж сая бууз, бантан, хуушуур, цуйван, пицца чикен идсэн гэнэ. Эрэмбэлэн ангилалт хийгээд хүнд хүүхдүүдээ түрүүлээд хагалгаанд авахаар чи муу хахууль аваад тэр хүүхдийг түрүүлж хагалгаанд орууллаа чамайг мөнгөөр булаад өгье гэж орилох юм. Ер нь тэгж яривал мөнгөөр булуулахдаа хүрвэл сууж байгаад биш босож зогсож байгаад булуулнаа яадагийн. Хүмүүс өдөржин шөнөжин үр хүүхдийнхэн төлөө зогсох завгүй ажиллаж байхад та муусайн юмнууд удлаа тэр энэ дарга сайд хамаатан садандаа хэлнэ гэж айлгах. хамаагүй тэр сайд дарга нар нь ирээд хагалгааны ширээн дээр хүүхдийн унтуулаад хагалгаагийн хийдэг бол хамаа алга дуудна л биз даанч тэд чадлаа юу. Хүүхдээ хоол сойж хүлээж байхад хэдхэн цаг болж чадахгүй өөрсдөө өлбөрч үхэх гэж байгаа юм шиг хагалгааны хэсгийн гадаа зүсэн зүйлийн хоол үнэртүүлээд хавь орчныг завааруулаад идэж ууна, хогоо хогийн саванд хийчихэж чадахгүй хүлээлгийн сандал доогуураа шиднэ, хүлээгээд ганц нэг цаг суухаараа хүлээлгийн хэдэн сандал дээр тэрийн хадаад хурхирч өгнө. Хэдэн өдөр эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ өвдүүлж халууруулчихаад эмнэлгийн хаалгаар алхвуу үгүй юу миний хүүхэд үхлээш дэ, тануус удлаа гэж хашгирна . Ай мэдэхгүй ард түмэн минь хаашаа л яваад байна да. Өвөө, эмээ, эцэг эхийн минь үед эмнэлэгт очихдоо халуун усанд ороод цагаан хувцасаа өмсөж очдог байсан гэж ярьдаг юм байна лээ. Маний үед усанд орж хувцасаа солих нь битгий хэл хир дагандаа баригдсан хүүхдүүд паалан шиг будсан ээж нар, пизда наахуу гэж хараасан аав нар л байна.

П. Ганцоож

Дэлхийн Монголчуудын Радио

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!