Төрийн сүлд минь өршөө...

🕔 2018/06/18 16:15

Худал хуурмагт нийгмийг яая даа
Хууль хэрэгжихгүй ялгаврыг яая даа
Төгсгөл үгүй даяаршилыг яая даа
Төрийн сүлд минь өршөөж ивээ

Заншилаа гээсэн ахуй амьдралыг
Залуус ирээдүйгээ даатгаж уучил
Төлөв түвшин аашаа мартагчидыг
Төрийн сүлд минь сэрээж уучил

Хэл соёл минь сэглэгдэж дууслаа
Хэнэггүй зантнууд олширч эхэллээ
Тэмцэж чадахгүй амиа бодогчидыг
Төрийн сүлд минь хайрлаж өршөө

Онголсон уулсаа хөндсөн түмнээ
Огооролд автсан тэвчээргүй үрсээ
Төөрч будилсан голомтын эздээ
Төрийн сүлд минь энэрч өршөө...
Модон сүлдийг би тавихгүй... Доройдохын донтой модон морь... Өвгөдийн минь сүлд өршөөг...

Tsogtoo Choijiljav

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!