Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас үнэ төлбөргүй олгож эхэллээ

🕔 2022/11/07 09:51
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгож эхэллээ. Тодруулбла, эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангаж байна.
Дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж олгох бөгөөд иргэд зөвхөн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстойг анхаарууллаа.
Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага Монол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаа билээ. Өдгөө Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!